Ц.ИДЭРБАТ: Хөдөө орон нутгийн ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХ шаардлагатай байна!!!
Тойрогт нь
/
2023-04-22
УИХ-ын гишүүд тойрогтоо хэрхэн ажиллаж, ямар бүтээн байгуулалт хйисэн талаар Хэнтий аймгаас сонгогдосон гишүүн Ц.Идэрбатаас тодрууллаа

УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил гаруй хугацаа өнгөрлөө. Та энэ хугацаанд тойрогтоо юу хийж хэрэгжүүлэв?

Өнгөрсөн 2022 оны хувьд Хэнтий аймгийн 14,000 гаруй иргэдтэй уулзаж, 89 багт хүрч ажилласан. Иргэдээс гарсан саналыг бид бүхэн чуулганы асуудлаар хэлэлцэж, шийдэхэд түлхүү ажиллах үүрэгтэй хүмүүс. Хөдөө аж ахуйн малчидтай уулзахад халамж, тэтгэмж гэхээс илүүтэйгээр малын гаралтай түүхий эд, мал махны экспортын асуудал, малын өвчин, бэлчээрийн хомсдол, зэрэг дээр дорвитой бодлого гаргаж ажлахыг хүссэн. Үүний хүрээнд УИХ-ын чуулган, байнгын хороод байнга хэлж ярьж нэлээдгүй ажиллаж байгаа. Сүүлийн үед мал махны экспортын асуудал нэлээн хөдөлж эхэлсэн. Өнгөрсөн удаад 7000 орчим мах экспортлосон байгаа бол цаашдаа илүү өсөх хандлагатай байна. Мөн малын түүхий эд экспортын асуудлууд нэлээн яригдаж байгаа.

Орон нутагт ажиллаж байгаа боловсон хүчний асуудал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

Төрийн албан хаагчдын нэгжүүд дээр албан хаагчдын хангалт тун хэцүү болсон. Төрийн албан хаагчдын цалинг маш ихээр голдог, амьдралд хүрэлцэхгүй тохиолдолууд ихээхэн байгаа учраас Төрийн албыг тогтвор сууршилттай, чанартай байлгах иргэд олон нийтэд хүрч ажилдаг болгох гол хүчин зүйл бол цалингийн асуудал.

2023 оны төсөвт Төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудал яригдах уу?

2023 оны төсөвт орон нутгийн Төрийн алба хаагчдын цалингийн асуудал яригдана. Ганц дан тойрог ярих биш улс орны хэмжээнд томоохон асуудлууд дээр зөв байр суурь, улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийг хангаж ажиллах үүрэгтэй хүн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.