Төрийн ажлыг хувийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгосон хэсэг бүлэг нөхдүүд Зам тээврийн хөгжлийн яаманд ажилладаг бололтой. Энэ яамныхан угаас АВЛИГАЛ АВДАГААРАА, архи ууж аллага үйлддэгээрээ, төрийн албаны хүнд сурталтайгаараа алдартай. Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.5 км авто замын бүтээн байгуулалтыг хичнээн жил гацааж, мэргэжилтэнгүй, шаардлага хангаагүй ХЯТАД компанийг сонгон шалгаруулж улсад хэдий хэмжээний цаг хугацаа, боломжийг алдсанаа тэд тооцоогүй. Ямартай ч Зам тээврийн яамны тендерийн хорооны хэсэг нөхөд авлига авсан нь тогтоогдсон. Сүүлд энэ салбарын нэг даргын гэрээс 7 тэрбум төгрөг гарч ирсэн. Уг нь Монголчууд "ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ" гэж ярьдаг байсан бол одоо ЗАМ ДАГАСАН АВЛИГАЛ гэх шинэ хэлцтэй болжээ!!
Тэд эхлээд монгол замын компаниас АВЛИГА нэхнэ. Нөгөө хэд нь өгөхгүй, шударга зарчмаар явна гэхээр ямар нэг байдлаар өө хайж алдаа гарган тендерийн сонгон шалгаруулалтаас хасна. Дахиад АВЛИГА НЭХНЭ. Өгөхгүй болохоор БНХАУ-ын мөнгөтэй ч хүн хүчгүй, туршлагагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн замын компанийг урьна. Тэндээсээ түрийвчээ түнтийлгэж, халаасаа зузаатгаж аваад ажил эхлүүлнэ. Замын ажил авсан ХЯТАД КОМПАНИ нь хүн хүчгүй учир Монгол замын компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулна. Эцэст нь хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөхгүй явдал чирэгдэл үүсгэнэ. Ийм аргаар замын салбар дахь АВЛИГА цэцэглэдэг аж. Үр дүнд нь улсын ажил удааширч, хардлага сэрдлэгэ ихсэж, туслан гүйцэтгэл хийсэн замын компани хохирдог жишиг тогтоод удчихсан.
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалттай авто замын ажилд гадаад компани оролцохыг хуулиар зөвшөөрсөн. Харин улсын төсвийн санхүүжилтээр буюу МОНГОЛ ИРГЭДИЙН ТӨЛСӨН ТАТВАРЫН МӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ автозамын ажилд БНХАУ-ын компани шалгарах нь шууд утгаараа хууль зөрчсөн асуудал бөгөөд ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫХАН АВЛИГА, АШИГ ХОНЖОО ХАЙЖ, шударга бусаар шалгаруулж замын ажил гүйцэтгүүлсэн хэрэг болно. Яг ийм шударга бус байдал зүүн аймгийн авто замын ажилд үүсээд буй. 2022 оны 02 дугаар сараас хойш бүтэн нэг жилийн хугацаанд нэг замын тендерийг 7 удаа зарлаж тендерт дотоодын замын компаниуд оролцсон боловч ажлаа явуулах чадваргүй, сэтгэлгүй ийм хүмүүс ямарч хариуцлага хүлээхгүйгээр төрийн ажлыг гацааж байна.
Замын ажил захиалагч тал буюу төрийг төлөөлж буй салбар яамныхан дотоодын компаниудын шалгуур үзүүлэлтийг хэт өндөр, биелүүлэх боломжгүй шалгуур тавьж, түүгээр барьцаалж АШИГ ХҮРТЭХ, АВЛИГА АВАХ гарц хайж, ТЭНД ХУВИЙГ НЬ ӨГНӨ ГЭВЭЛ ТАНАЙ ТЕНДЕРИЙГ ШАЛГАРУУЛНА гэж хүнээр яриулж, албан бусаар авлига нэхэж буй үйлдэл гаргах болжээ. Шалгуур өндөртэй ажилд дотоодын компани орох боломжгүй тул ХЯТАД компани орно. Хятад компаниуд нь монгол туслан гүйцэтгэгч компаниа хуурна. Энэ мэтээр бодлогын яам нь татвар төлөгч үндэсний компаниудаа дэмжих бус хясан боогдуулсан бодлого явуулж байгаа нь дотоодын компаниудын чадамжийг улам дордуулж дампууруулахад хүргэж, мэргэжилтэн, алба хаагчид хууль бусаар үндэслэлгүй хөрөнгөждөг нөхцөл үүсдэг нь харамсалтай.
Эндээс дүнгэвэл Зам тээврийн яамныхан удирдлагын түвшинд Монгол төрийг төлөөлж буй мэт боловч дунд шатны албан тушаалтнууд, мэргэжилтнүүд нь ажлаа АВЛИГА, АШИГ ХОНЖОО гээд харчихсан байдаг гэж дүгнэж болох нь. Зам дагаж хөгжил ирдэг бус ЗАМЫН ТЕНДЕР ДАГАЖ АВЛИГА ЦЭЦЭГЛЭДЭГ шинэ төрлийн сүлжээ үүссэнийг Засгийн газрын ШҮҮР АЖИЛЛАГААР ИЛ БОЛГОЁ!!!
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин