Боловсролоос МӨНГӨ ХАРАМЛАЖ БОЛОХГҮЙ гэсэн Лу.Гантөмөр БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ХУЛГАЙ  ХИЙХ нь ШУДАРГА ЁС УУ?
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-05-24

Хүн дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж ҮХДЭГ гэж эртний үг бий. Одоогийн улстөрчдийн хоолойд хутга тулгах мэт энэ үгэнд Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр ороогдчихлоо!!

Амьгүй албат гэдэг шиг Ардчилсан намын амьгүй даргын сэтэр зүүсэн тэрбээр 21 аймгаа тойрч гишүүдтэй уулзаж яваач түүнийг Х.Баттулгын уулзалтад ирсэн шиг халуун дотноор хүлээж авахгүй байгаагаас харвал хүлээн зөвшөөрөгдөөгүй гэх дүгнэлтэд хүргэв.

Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр арай гэж талаар нэг тарсан намынхантайгаа учхаа олж байтал өмнө хийсэн хуудуутай үйлдэл нь хойноос нь хөөсөөр түүнийг бүчээд авав. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн охиндоо БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС  нэг жилд 283.141.3 ам.доллар  хувийн данс руугаа охин Хуландаа 2 ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийлгэсэн баримт нь олон нийтэд ил болов.  

Боловсролын сайд байсан учраас өөрийгөө мундаг болвсролтой хүн гэж хүүхдүүдэд “БОЛОВСРОЛООРОО ГОЁЦГООЁ” хэмээн лекц уншиж явна. Ингэхдээ боловсролоос МӨНГӨ харамлаж болохгүй. Эцсийн сохор зоосоо хүртэл хүүхдийнхээ боловсролд зарцуулах ёстой” хэмээн уран донгодож байв.

Гаднаа боловсролтой, эрдэмтэй, төв царайлсан тэрбээр цаанаа ТҮМНИЙ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН шимэгч нэгэн байв. Бусдад боловсролоос мөнгө бүү харамла гэж сургасан эрхэм өөрөө бусдын төлсөн татварын мөнгөнөөс ХУЛГАЙ ХИЙЖ хүүхдээ сургаж болдог юм уу? гэсэн асуулт гарч ирнэ.

Иргэд ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сангийн хулгай гээд сурах, хөгжих, бизнесээ өргөжүүлэх бүх боломжийг улстөрчид хуваагаад идчихсэнд уурсан Д.Сүхбаатарын талбайд жагсаал, тэмцэл өрнүүлж байна. Лу.Гантөмөр дарга энэ давалгаанд нэгдэж АЛБАН ТУШААЛААСАА огцорч мэдэх дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй нь лавтай.

Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэгчээр өөрөө буруу үйлдэл, хуудуутай тушаал гаргаагүйсэн бол өнөөдөр хэвлэлийн бай болж, бусдад хараалгуулахгүй байх байсан. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэж үгтэй. Хувийн том сургуулийн эзэн хүн бусад хүүхдүүдийн гадгашаа явах, дээшээ дэвших боломжийг хаасан нь нүгэл болж одоо нүдээр нь гарч байгаа гэхэд үнэнээс зөрөхгүй байх.

Боловсролын зээлийн сангаас суралцсан суралцагчдийн зээлийг тэглэсэн үе үеийн САЙДУУДЫН тушаал ХУУЛЬ БУС гэдгийг мэргэжлийн хүн онцолсон. Тэгэхээр сайд асан Л.Гантөмөрийг хуулийн байгууллагаас шалгаж, хариуцлага хүлээлгэх нь цаг хугацааны асуудал боллоо.

Угаас боловсролын зээлийн сангийн асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах ажлын хэсэг гарчихсан байгааг АН-ын даргад анхааруулахад илүүдэхгүй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.