Л.НАРАНТУЯА: Хамгаас илүү хайрлана гэж амласан хүндээ өөрийн сонсож чадахгүй муухай үгийг хэлж байна
Ярилцлага
/
2023-05-25
Гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэл зүйч Л.Нарантуяатай залуу гэр бүлүүдэд тулгардаг асуудал болон тулгарсан асуудлаа хэрхэн шийдэх, үүн дээр гэр бүл эцэг эхийн оролцоо ямар байх хэрэгтэй талаар ярилцлаа.

Тэрээр Дархан-Уул аймгийн гэрлэх ёслолын ордны даргаар 8жил, Улаанбаатар хотод хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхдийн эрх зүйчээр 2 жил ажиллаад 2017 оноос өнөөдрийг хүртэл гэр бүлийн зөвлөгөө өгч, хувийн зөвлөх хийж байгаа ба гэр бүлийн судалгааг 36 жил хийж гэр бүлийн чиглэлээр оюуны 11 бүтээл гаргасан байна. Тэрээр “Залуу гэр бүлийнхэн нэгэндээ өөрийн сонсож чадахгүй муухай үгийг их хэлж, гэрийг боловсон шорон шиг үзэх болсон тул гэр бүл урт удаан хугацаанд хамт байж чадахгүй байна” хэмээсэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.