Нөхөөсний зөөлөн сандлаасаа хөндийрч НУТГИЙНХАА ЗАМЫГ засна байгаа!! Ц.ИДЭРБАТ гишүүнээ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-01

Хэнтий аймгаас 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх 2021 онд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ болж суудал нь онгорхой хоцорсон. Хуулийн дагуу онгорхой суудлыг нөхөхийн тулд сонгуульд явуулахад Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Цагаанхүүгийн Идэрбат ГИШҮҮН болов.

Чуулган, байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ хөөрхий минь ХӨДӨӨГИЙН МАЛЧИД, ЗАМ ДАВАА, ЦАС ЗУД, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэм гэхчлэн улиг домог болсон урт холын зүйлийг л ярина. Яг одоогийн байдлаар Ц.Идэрбат гишүүний нэрийн хууль гэж ганц үсэг ч алга. Бодвол суралцаж л яваа байлгүй!!  Б.Бат-Эрдэнэ аваргын суганд хавчуулагдаж улстөрийн арга заль, улстөрчийн ухаанд суралцаж ямартай ч АИТХ, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн гээд дархан гурав давчихаад байна. 2024 онд дахин сонгогдож, улмаар ямар нэг байнгын хорооны дарга болчихвол баталгаатай НАЧИН болох юм. Хөгжил нь цагаан шорооноос ялгагдахааргүй ХЭНТИЙНХЭН там болсон замаар таван цулынхаа байрыг солих шахав онхол догол туулан арай гэж явдаг. Гишүүд, сайд дарга нар бол том жийптэй учраас ядрах сульдахыг мэдэрдэггүй байх. Ц.Идэрбат гишүүн аймгийн Засаг дарга байсан хүн үүнийг эрх биш гадарлах байлгүй дээ!

Ерөнхий сайд, Спортын сайд хоёрын голд хавчуулагдсан азтай тэрбээр өөрөө ч мэдэлгүй улсын төсвөөр баригдах ХӨШӨ ДУРСГАЛ, УУЛ УУРХАЙН ДАЛД музейн барилгад хамрагдчихсан байгаа. Засгийн газраас хүчээр ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ оруулахаар зориг шулуудан чуулганаар хэлэлцэж байна. Гишүүд тойрог хороодоороо орсон нь ойлгомжтой. Ц.Идэрбат гишүүн юу ярьсан бол. Ямартай ч намын даалгар өвөртлөөд явсан хүн ямар нэг аргаар хэд гурван хүнд хууль сурталчилсан нь байх. Хэдэн сумаар очсон л байх.

Гишүүний ярьсан зүйлээс биелэлээ олж, баталгаажсан нь хэд бол гэдэг анхаарал татна. Малчдын амьжиргаа дээрдсэн үү, малын гаралтай түүхий эдийн үнэ нэмэгдсэн үү, Хэнтийн зам засагдсан уу, хөшөө дурсгалууд нь баригдаж дууссан уу гээд олон асуулт одоог хүртэл хариулт нэхсээр байна.

Бяртай хүмүүсийн голд хавчуулагдаж улстөрд явах амарахан ч цаг цагаараа байдаггүй гэдгийг санахад илүүдэхгүй. Иргэдийн амьжиргаа дээрдэхгүй бол 2024 онд гудамжинд ЛААЗ ӨШИГЛӨНӨ гэдгээ ч санах л хэрэгтэй. Ерөнхийлөгчийн нөхөөсний суудал байж болох нутгийн түмний чинь амьдрал чанга байна шүү Ц.ИДЭРБАТ гишүүнээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.