ЗГХА ойн газраас ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-06-06
   Бэлх, сэлх, богдхан уулын дцг, горхи тэрэлжийн бцг-ын бүс нутагт зургаадугаар сарын 6-12-ны хооронд ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажил явагдана
  •    ЗГХА Ойн газраас ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлыг Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд явуулсан. Судалгааны үр дүнд үндэслэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар тэмцэх тэмцлийн ажил явагдана.
  • Иймд ард иргэдийг эдгээр өдрүүдэд ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.Монгол Улсад 2023 онд ХАА-д ургамал хамгааллын зориулалттайгаар ашиглаж болох био бэлдмэл жагсаалтад орсон ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бактерийн омог бүхий биологийн биобэлдмэл нь хүн болон бусад биологийн төрөл зүйлд ямар нэг сөрөг нөлөөгүй, тухайн ойн хөнөөлт шавжид л сонгомол үйлчилгээтэй бодис болно.
  • Модны шилмүүс дээр буусан бэлдмэлийн дуслыг ойн хөнөөлт шавж шилмүүсний хамт идсэнээр хоол боловсруулах системд шүлтлэг орчныг үүсгэж, ойн хөнөөлт шавжийн хооллох идэвхийг бууруулж аажмаар үхэлд хүргэдэг.
  • БОАЖЯ, Ойн газар “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Эйр трактор AT-602 маркийн онгоцоор, тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.
  • Монгол орны ойн санд хөнөөл учруулж буй ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн хамгаалал, тэмцлийн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхгүй бол олон жил дараалан ойн хөнөөлт шавжид өртсөн ойн талбай нь физиологийн доройтолд орж хатах, устах аюулд өртөөд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.198.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.