А.МӨНХХИШИГ: Хуримыг заавал өндөр үнээр зохион байгуулах гээд хэрэггүй 40 хүнтэй ч хамгийн гоё хурим болж болно
Ярилцлага
/
2023-06-08
Залуу хосууд болон ханилаад олон жил болсон ч хуримаа хийж амжаагүй хосууд, хурим хийхээр төлөвлөж  буй хосууддаа тусалж 8жилийн хугацаанд чамгүй олон хурим зохион байгуулсан Хурим зохион байгуулагч А.Мөнххишигтэй ярилцлаа. Тэрээр Монгол улсдаа анхдагч “Хурим хөтлөгч” номын зохиогч юм.

А.Мөнххишиг: Сүүлийн найман жилийн турш хурим зохион байгуулах туршлагаа хуримтлуулж авсан. Анх яагаад хурим зохион байгуулах болсон бэ? Гэхээр ойр тойрны хүмүүсээс та арай туршлагатай юм чинь энд зөвлөөд өгөөч гээд ойр дотнын бүх хүмүүс, өөрийн хуримаа зохион байгуулж яваад одоо үндсэн хурим зохион байгуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хурим хүний амьдралд ганц тохиолдох учраас нэг л өдрийн ажил шиг боловч маш их төлөвлөгөө шаарддаг. Маш сайн төлөвлөж байж гоё хурим болно. Миний гаргасан хурим төлөвлөгч дэвтэр нь нэг жилийн өмнөөс бичиж эхэлдэг. Гадаадад байгаа зочид найз нөхөд, хамаатан садандаа туулгахаас эхлээд нэг жилийн өмнөөс сэдвээ сонгоод сар сараар төлөвлөж явж байж хурим маань их гоё болж бидний багаараа зорьсон зүйл биеллээ олдог.

Хурим нэг л өдрийн зүйл юм чинь гэж бодож явж байгаад яаг дөхөөд ирэхээр их стресстдэг

Жишээ нь сайн өдөр нь хуримын ордон, хамтлаг дуучид нь захиалга ихтэй хүссэн газраа хийх боломжгүй байдаг учраас хосууддаа хэлэхэд жилийн өмнөөс төлөвлөөд эхлээрэй, маш олон зүйлс ордог шүү. Яаг төлөвлөгөөний дагуу явбал хосуудын хүссэн мөрөөдлийн хурим болдог. Хамтдаа амьдраад 10 гаруй жил болсон хүмүүс их хуримаа хийж байна. Тэд нарын хурим бүр илүү гоё болдог. Дөнгөж суусан хосууд маань найзууд нь ч тэр ар гэр хамаатан садан нь нэгнийгээ сайн таниагүй байдаг. Хурим дээр бие биеэсээ ичих, бишүүрхэх асуудал гардаг. Хамтдаа амьдраад олон жил болсон хосуудын хурим дээр ирсэн бүр зочид нь бие биеэ удаан таньдаг болсон их халуун дотно баярласан уйлсан, инээсэн тийм мөчүүд ихтэй. Дэвтэр маань эхлэхдээ ойрын 5 жилийн Дашням, Балжиннямтай сайн өдрүүдийг оруулж өгсөн. Сар бүр хийх төлөвлөгөө, зочдын нэр гаргах, хэдэн давхар бялуу хэдэн хүнд хүрэх вэ гэдгээс эхлээд бүх л нарийн зүйл орсон байгаа. Номын сүүлийн хэсэг нь бал сараа төлөвлөдөг хэсэгтэй. Зарим хүмүүс хуримыг нүсэр юм гэж төсөөлөөд байдаг. Заавал тийм нүсэр хийхгүй байсан ч болно. Лагерийн хашаа дотроо ч гоё хурим хийж болно. Жишээ нь зарим хүмүүс зарим зочдоо ч танихааргүй их хүний зарлага гаргаж их хүн уриад байдаг. Заавал тийм байх гээд хэрэггүй. Өөрийн юу хүсэж байна түүнийгээ л хийх хэрэгтэй. Ойр тойрны 50хан хүнтэй Монгол гэрт маш гоё хурим хийж болно. Өөрийн юу хүсэж буй хэмжээнд төсөв өртөгтөө таарсан хурим хийгээсэй гэж хүсдэг. Заавал бусад хүмүүс шиг хэдэн зуун хүн урьснаараа их мөнгө үрснээр бол гоё хурим гэж байхгүй. Өөрийн хүссэн сэдвээр боломждоо таарсан хурим л гоё болдог. Энэ туулай жилийн хувьд маш их хуримтай байна. Туулай жил нь өөрөө өсөж үржих амьтны бэлгэдэл, зөөлөн жил гэдэг утгаараа хосууд маань бэлгэшээж хуримаа их хийж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.173.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.