Монгол төр АВЛИГААС АНГИД байх ганц боломж нь ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-14

Монгол улсын хих хурлаар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэдэг дээр эрх баригч намын бүдүүн бүлэг тас гэдийчихсэн. Тэд үндсэндээтөрд АВЛИГА, ХУЛГАЙ, ХҮНД СУРТАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙГ  далд санаагаа илэрхийлж буй болов уу гэж хардаж болох. Учир нь улстөрд орж ирсэн хүн бүр бага сага зүйл хулгайлж, хумсалсаар байгаад  тэрбумтан болчихдог муу жишгээр олон жил явчихсан учир хэн ч хоолноосоо салахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-аар бага байна.

Монгол улс Үндсэн хуульдаа “...Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна...” гэж тунхаглан заасан атлаа, ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНЛИЙЛӨГЧТЭЙ байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв ийм зүйл болчихвол монгол эрчүүдийн ХИЙМОРЬ ЛУНДАА ДОРОЙТНО гэж үздэг. Эрчүүд нь хүчгүй, муу муухай мэт харагдаж, олон улсад үнэлэгдэнэ гэж тооцдог.

ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТ ЗӨВШИЛЦӨЖ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ ТОДОРХОЙЛОХДОО

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь тогтвортой хөгжлийг цогцоор нь харж, дэлхийн түвшинд зорилтуудыг гаргасан бөгөөд улс орон бүр эдгээр зорилтуудыг үндэсний хөгжлийн төлөвлөлтийн үйл явц, бодлого, стратегитэй уялдуулах ажлыг хэдийн эхэлсэн байна.

Монгол улс дахь ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН тавдугаарт “ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ” зорилт тавьсан. Энэ үзүүлэлтээрээ 196 орноос 76-т оржээ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд ахиц дэвшил гарч буй хэдий ч Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн эзлэх хувь (17.3 хувь) өсөхгүй байгаа төдийгүй энэ үзүүлэлт дэлхийн дунджаас доогуур хэвээр байна. Эрэгтэйчүүдтэй (8 хувь) харьцуулахад эмэгтэйчүүд гэр орны хөлсгүй ажил, халамж асаргаанд илүү их цагийг (19.1 хувь) зарцуулж байна. Ялангуяа КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн тохиолдлууд нэмэгдэж, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурсан зэрэг сэтгэл түгшээсэн олон асуудал тулгамдаж байна гэдгийг НҮБ-ийн судалгаанд дурджээ.

Монгол Улс хүний эрхийн үндсэн 9 гэрээнээс 8-ыг нь соёрхон баталсан. Түүнчлэн Жендэрийн Үндэсний хороог байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Монгол Улсын Их Хурлаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, хүний эрхийн зөрчлийн асуудлаар дуу хоо лойгоо илэрхийлж буй иргэдийг хамгаалах тогтолцоог бүрдүүлсэн Ази тивийн анхны улс болсон. Монгол Улс 2015 онд цаазаар авах ялыг халсан нь дэлхий дахины талархлыг хүлээсэн алхам болсон юм.

Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт, Ази номхон далайн бүс нутагт 5 дугаарт эрэмбэлэгдэж байна. НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллөөр дэлхийн 193 орноос 121 дугаарт эрэмбэлэгджээ.

Тэгвэл нийгэмд бий болсон АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ, ГЭР БҮЛИЙН БОЛОН БУСАД ХҮЧИРХИЙЛЛИЙГ бууруулахад ЭМЭГТЭЙЧҮҮД онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас улстөрд оролцоо их байвал тэр чинээгээр улс орныг хамарсан нийгмийн эмзэг асуудлууд хурдан шийдэгдэх боломж бүрдэнэ. Ийм ч ураас эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж Засгийн газар зоригтой алхам хийж байгаа нь сайн. УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл ч үүнийг дэмжиж байгаа нь сайн. Улстөрийн намуудаас ХҮН нам эмэгтэйчүүдэд ээлтэй хандаж байгаад баяр хүргэе. "1992 оноос хойш УИХ-ын найман удаагийн сонгууль болсон. Эдгээрт нийт 605 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй. 1992 онд УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 байсан бол 2016, 2020 онд 17.1 хувь болсон. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүн боловч дэлхийн болон бүс нутгийн дунджаас 4-8 хувь доогуур байгаа үзүүлэлт юм.

Монголын улстөрд эмэгтэйчүүд орох эрх зүйн орчин хангалттай бус. Тийм ч учраас эмэгтэйчүүд улстөрд орох боломж нь тун тааруу байдаг. Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль зэрэг эрх зүйн орчин дутмаг юм.  Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг. Энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэнцвэртэй байдлын хангах, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ахмад настны халамж, бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг нийгэмд тулгамдсан голлох 10 гаруй чиглэлд хамтран ажилласан байна.

Гэвч үр дүн нь хангалттай бус.  Тийм учраас УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр одоо парламентад суугаа эмэгтэй гишүүд санаачлан тусдаа бие даасан хууль батлуулах, улстөрийн сонгуулийн дараа удирдлагын багт ажиллах бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зэрэг шийдлүүдийг авч хэрэгжүүлбэл бодит байдал өөрчлөгдөнө.\ Монгол улс одоо байгаагаас олон эмэгтэй гишүүнтэй болчихвол нийгэмд АЙДАС ҮҮСГЭЭД буй ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ эрс буурч улмаар АВЛИГА, ХУЛГАЙН АСУУДАЛ БАГАСНА гэдгийг эрх баригчид мэдсээр байж дэмжихгүй байгаа нь өөрөө асуудал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.