Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2018 онд “Шашин шүтэх, эс шүтэх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал авахаар хүргүүлж байсан юм. Таван бүлэг, 45 зүйл, 281 хэсэг заалттай уг хуулийн төсөл нь шашны бүлэг, байгууллага, шашны номлол түгээгчийн харилцаатай зохицуулалт байна.
Дэлхийд хамгийн түгээмэл тархсан шашны нэг бол буддын шашин бөгөөд уг шашныг монголчууд олон зуун жил шүтэж ирсэн, цаашид ч шүтэх болно гэдэг зарчмын асуудлыг хуулийн энэхүү төсөлд огт харгалзан үзээгүй байна.
Гэтэл хууль “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” гэсэн атлаа шашин эс шутэгч иргэн уг эрх чөлеөгөе хэрхэн эдлэх эрхийн тухай зохицуулалт хуулийн төсөлд огт байхгуй байна. Хуулийн төсөлд шашин эс шүтэгч иргэн ямар үйл ажиллагаа явуулж болох, түүнийг хэрхэн зохион байгуулах, ямар эрх хэмжээтэй байх тухай нэг ч заалт байхгүй байна.
Ийнхүү иргэний шашин шүтэх эрх чөлөөг зохицуулсан атлаа эс шүтэх эрхийг орхигдуулан ялгаварласан Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” мөн зүйлийн 2 дахь хэсэг “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг шууд зөрчиж байна.
Уг хуулийн төслийг Үндэсний аюулгүй зөвлөлийн шинжээчид судлаж үзээд ““Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” энэхүү хуулийн төслийн нэр болон агуулга нь Монгол Улс Үндсэн хуульдаа зааж өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа шашин шүтэх, эс шүтэх эрхийг дахин хуульчилж хүний эрх, эрх чөлөөний хүрээнээс хальж төр, сүм хийдийн харилцааны асуудлыг бүхэлд нь зохицуулахыг оролдсон, хуулийн нэр, зорилго нь илт зөрчилдсөн төсөл болжээ” гэж дүгэсэн байна.
Өмнө нь Монголд хэрэглэгдэж байгаагүй нэр томъёо, зохион байгуулалт, шашны практик үйл ажиллагаануудыг хуульчлахаар оруулжээ. Шинээр хэрэглэж буй нэр томьёо, ялангуяа шашны нэр томьёоны тайлбарыг хийгээгүй оновчтой бус тодорхойлолтуудыг маш их ашигласан байна. Тухайлбал, наминчлалын нууц, шашны бүлэг, шашны байгууллага, дэмжигч, хандивлагч, шашны номлол түгээгч, шашныг ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагаа, мөргөлийн газар гэсэн утга агуулга бүхий заалтуудыг олонтоо дурьдан хэрэглэжээ. Хуулийн төсөл нь хуулийн нэрнээс эхлээд зорилго, хүрэхээр төлөвлөсөн үр дүн Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шашинтай холбогдол бүхий зүйл, заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Төсөл боловсруулсан ажлын хэсэг улс орныхоо үндэсний аюулгүй байдал, түүний дотор Монгол соёл иргэншлийн өв уламжпалыг хадгалан хамгаалах зорилгыг гол болгоогүй, эхнээсээ л шинээр нэвтрэн орж ирсэн гадны шашны бусад урсгалын үйл ажиллагааг хуулийн үндэслэлтэй болгон баталгаажуулах, улмаар бурхны шашныг эдгээр урсгалтай адилтган авч үзэх аргаар түүний уламжлалтыг бууруулах зорилго тавьж, гадаадын ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин