Монгол улсад Христын 201, Буддын 117 Исламын 7 сүм хийд, 1500 орчим ЛАМ, САНВААРТАН байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-28

Монголчууд 2500 гаруй жилийн түүхтэй шарын шашныг шүтэж, улмаар буддын гүн ухаанд суралцан, амьдрах ахуйдаа ашиглаж ирсэн. Ийм ч ураас үр хүүхдээ гандан хийдэд лам болгон шавилуулж, төвд үсэг сургадаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Гэтэл төв хийдийн ЛАМ БАНДИ НАР дүү нараа ХҮЧИНДДЭГ хууль бус үйлдэл газар авч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Шашин шүтэх, эс шүтэх эрхтэй” хэмээн заасан. Түүнчлэн төр болоод шашины харилцааг 1993 онд тусгайлан хуульчилсан. Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элсэн орох хүсэлтээ гаргахын тулд НҮБ-ийн гишүүн орнуудад тавигддаг шаардлагын нэг болох шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар 1946 онд Гандантэгчэнлин хийдийг нээсэн түүхтэй.

Орчин цагийн Монголын хамгийн том хийд нь Гандантэгчэнлин хийд бөгөөд Заяын гэгээний хийд, Эрдэнэ зуу гэх мэт томоохон хийдүүд бий. Монгол оронд 1936 онд 457, 1937 онд 533 сүм хийдтэй байсан бол, 1946-1950 онд 1 хийдтэй болжээ. Монгол Улсад 10 жил тутам явагддаг “Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор анх удаа шашин шүтлэгийн талаарх асуултыг асууж байсан бөгөөд 2020 оны ээлжит тооллогод хүн амын 10.0 хувийн түүврээр сонгогдсон 15, түүнээс дээш насны хүн амаас амын 59.4 хувь нь шашин шүтдэг гэсэн бол, 40.6 хувь нь шүтдэггүй гэж хариулсан байна

Монгол Улсад нийгэм, эдийн засгийн өөрчлөлт явагдаж, шинэ тогтолцоонд шилжсэнээр анх удаа 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж, 2000 оноос эхлэн сүм, хийд, шашны статистик мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж эхэлсэн юм. Сүм, хийд шашны статистик мэдээллийг сүм, хийд, сүм, хийдийн ажиллагчид, хурлын лам, номлогчид, шашны сургууль, дацанд суралцагчид зэргийг аймаг, бүс, шашны төрлөөр нэгтгэн гаргаж, жилийн давтамжтай тархаадаг.

Аймаг, нийслэлийн статистистикийн хэлтэс, газраар дамжуулан шашны байгууллагаас авдаг албан ёсны мэдээллээр 2019 оны байдлаар Монгол Улсад нийт 453 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны судалгаагаар 346 сүм хийд, 1500 орчим лам, санваартан иргэдэд үйлчилж байгаа бол 244 хүүхэд суралцаж байгаа гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.