ЖДҮ-ийн золиос Б.Батзориг, Хөгжлийн банкны золиос Ё.Баатарбилэг, Нүүрсний хулгайн золиос Т.Аюурсайхан ГУРАВ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-06-28

Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэж заасан авч 101 жилийн түүхтэй МАН-ын гарт орчихсон байгаа нь туйлын харамсалтай. МАН засаглаж байгаа энэ үед ИРГЭН ХҮН ҮГ ХЭЛБЭЛ ШОРОНД ОРДОГ, улстөрийн эрх мэдэлтнүүд ТӨРӨӨСӨӨ ХУЛГАЙ ХИЙЖ БОЛДОГ гажиг тогтов. Энэ системийг тэд “ХУВЬ ХҮН БИШ МАН ЗАСАГЛАДАГ” улс гэж нэрлэдэг. МАН-ын гишүүд төрд байдаг бүхий л сан, элдэв зээл, банкийг ЦӨЛМӨДӨГ болох нь нийтэд ил болов. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгодог зээлийг МАН-ын эрх бүхий гишүүд өөрийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгжүүддээ олгосон, олгоход эрх мэдээлээрээ нөлөөлсөн байх нь ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГААГААР тогтоогдсон.

Жижиг дунд үйлдвэрийн сангийн зээл бол ЖИЖИГ ХЭРЭГ. ХЭДХЭН ЗУУН САЯ ТӨГРӨГ!!

Улмаар ЖДҮ сангийн зээлийг олгодог, гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтан болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.БАТЗОРИГ хуулийн хариуцлага хүлээж хоригдсон. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нар мөн ял шийтгүүлсэн ч суллагдчихсан. Мөн л олон хүний нэр дурдагдаж, прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирж байсан ч УИХ-ын гишүүд “ШИМЭГЧДЭЭ ХААЦАЙЛААД ХОЦОРСОН”.

ЖДҮ-гийн хэрэг арай гэж замхарч, мартагдаж байхад араас нь “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ” гэгч хэрэг дэгдэв. Уг хэрэгт зээл олгосон банкны удирдлагуудыг хуулийн байгууллагаас олон жил шалгаж байсан ч үр дүнд хүрээгүй. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ” хэмээн лоозон барьж босож ирсэн нь уг хэргийг гүнзгийрүүлэн шалгах учиг болов. Ингэж шалгаж, УИХ-ын дэргэд нотлох баримтыг нягтлан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол явуулсаны хүчинд 80 иргэн, 4 аж ахуй нэгж гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөх байгууллага тогтоож, прокурорын байгууллагаас ЯЛЛАХ САНАЛ гаргаж шүүхэд шилжүүлсэн юм. Ингэж 50 хоног Улаанбаатар театрын тайзыг ЯЛЫН ШИРЭЭ болгож тоглосны эцэст уг хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс Ё.Баатарбилэг л гэм буруутайд тооцогдсон бол Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, сайд асан Н.Батбаяр нарын улстөрчдийн хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОВ!!

Хөгжлийн банкны хэргийн үнэлгээ нь ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ төгрөгөөр ярихдах тул ДУНДАЖ хэрэг!!!

 

Тэсгим өвлийн хүйтэнд залуус цээж нүцгэн төв талбайдаа жагсаж, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэгчийг илрүүлж 40 их наяд төгрөгийг буруутай этгээдүүд буюу улстөрчдөөр буцаан төлүүлэхийг шаардаж саран гаран тэмцэв. Засгийн газар ч энэ дагуу шуурхай ажиллаж хэлэлцүүлэн батлуулахаар зэхэж байсан хуулиа батлуулж чадав. Чоно борооноор гэгчийн үлгэр энэ юм!! НҮҮРСНИЙ ХУЛГАЙН эдийн засгийн үнэлгээ нь 40 их наяд болж улмаар хүн бүрийн нүдэнд мөнгө үзэгдэн зарим нь эх оронч, сайн хүний дүр эсгэж залуусыг үнэгүй хоол цайгаар дайлж, дэмжиж байв. Зүгээр байж байгаад гэнэт мөнгөтэй болчихно гэсэн санаа нь тэр юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫГ Засгийн газраас шахаж яаравчлуулсаны эцэст нэр бүхий 18 хүний нэрийг холбоотой хэмээн зарлав. Тэдгээрийн нэрс дунд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар багтсан нь анхаарал татав. Гэвч сүүлдээ ямар ч хамааралгүй болж, АН-ын гишүүн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, МАН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан нар “ХУЛГАЙЧ БОЛЖ” таарав. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаас шалгаж байгаа.

Хэргийн процесс удаашралтай, дуусаагүй үргэлжиж байна. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэх хэргийн эдийн засгийн үнэлгээ нь ХЭДЭН ИХ НАЯДААС хэмжигдэж байгаа учир том хэрэг гэж ойлгож болох юм.

Ийнхүү эрх баригч МАН засаглаж байх үедээ сүүлийн найман жилийн хугацаанд төрөөс ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ХИЙСЭН болж намын гишүүдээ ХАРИУЦЛАГАД УНАГАСАН нэгэн түүхийг архивлан үлдээж байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.137.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.