Р.БУЛГАМАА: Хүн аливаа зүйлд тууштай байж, чин сэтгэлээсээ ханддагийн тод жишээ нь ХУУЛЬЧ ХҮН юм
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-04

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.БУЛГАМАА өөрийн цахим хаягтаа хуульч мэргэжлийнхээ үнэ цэнийг ийн дүгнэж бичжээ. 

Ядарсан иргэдийн эрхийн төлөө зогсдог гэх өмгөөлөгчийн ажиллаж байсан хэргүүдийн талаар интернэт орчин дахь мэдээллийг сонирхож үзлээ. Яалтач үгүй ажилласан хэрэг бүрийнхээ ард гарчээ. Нийгмийг цочироосон олон онц ноцтой хэргийн хохирогчийг хамгаалж өмөөрч чаджээ. Эдгээрийн зарим нэгээс нь онцоллоо. Хүн ер нь аливаа зүйлд тууштай байж түүндээ сэтгэлээ зориулж хөдөлмөрлөхийн үлгэрлэлийг энэ хуульчаас олж харлаа.

Одоогоос 6 жилийн өмнө "Очир"төвд бусдад хүчиндүүлж нас барсан 13 настай охины өмгөөлөгчөөр ажиллаж гэмт хэрэгтэнгүүдэд бүх бүх насаар нь хорих ял оногдуулж байсан. Гэмт хэрэгтнүүд УДШ хүртэлээ давж заалдсан ч хохирогчоо хамгаалсаар зогссон байна. Энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн 2 жил үргэлжилсэн. Эхэндээ мөн л хохирогчийн буруу болж хэрэг хаагдаж байсан, Энэ цагаас хойш Цэргийн албанд амь насаа алдсан хохирогч цэргүүд /Зүүнбаянгийн цэргийн ангид гарсан хэрэг/- Цагдаагийн байгууллагаас цэрэг зодуулаагүй нуруун дахь гэмтэл гээч нь хүүрийн толбо гэж хэвлэлийн хурал хийж байсан энэ хэрэг дээр бүх шатны шүүхээр яваад бас л хариуцлагын хүлээлгэсэн. Гадны нөлөөгүй гэж шуугиж байсан олон хэргийн ард гарчээ. Тухайлбал 2019 онд Төв аймгийн Угтаал суманд Цагдаа нар нийлж хүний аминд хүрсэн хэрэг. Энэ хэрэг мөн л бүх шатны шүүхээр хянагдаж холбогдсон цагдаа эрүүгийн хариуцлага хүлээж Төв аймгийн цагдаагийн хэлтэс иргэний хариуцагчаар татагдаж хохирол төлбөрийг төлөх шүүхийн шийдвэр гаргуулж байжээ. Хүчний байгууллага, хүчтэний эсрэг хүчин мөхөсдөлгүй зүтгэж ядарсан ард иргэдээ хамгаалж зогсоно гэдэг өмгөөлөгч хүний л хийх ажил байх даа. Тэрээр 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр Яармагийн зам дээр хүүхдүүд машинд дайруулж нас барсан онц ноцтой хэрэг, Хороололд машинд чирүүлж амь насаа алдсан бяцхан охины хэрэг, эмнэлэгийн ажилтнууд, эмч нарын буруутай үйлдлээс болж нас барсан хүүхдүүдийн хэрэг /Өргөө Амаржих газар, Төв аймаг, Борнуурын эмнэлэгт/ хүүхэд нас барсан хэрэг, Өвөөдөө, аавдаа, хойд аавдаа, хажуу айлын ахдаа хүчиндүүлсэн охидууд, засал хийх гэж очоод сэржим өргүүлэх нэрийдлээр 15 настай охин хүчинхийлсэн лам багшийн хэрэг, хамар хашааны хашааны ахад хүчиндүүлсэн 6  настай охины хэрэг, аавдаа 2 жил хүчиндүүлсэн 13 настай охины хэрэг гээд онц ноцтой олон хэргийн хохирогч хүүхдүүдийн аврагч нь хамгаалагч нь хажууд нь түшиж суусан өмөөрөгч нь Тэр байсан байна.

Мөн НЗД-ын Хүүхэд залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборт гарсан хөвгүүд нийлж 8 настай хүүг хүчирхийлсэн хэргийн хохирогчийг өмгөөлж уг хэрэгт холбогдсон хөвгүүдэд зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Хүчирхийллийн хохирогч болсон олон бүсгүйчүүдийн хууль ёсны эрхийг хууль шүүхийн өмнө хамгаалж байв. Хэнтий аймагт 15 жил ханилсан нөхөртөө хадаастай банзаар зодуулсаар нас барсан ээж, Жуковт нөхрийхөө гарт тос асгаж шатаалгаж амиа алдсан бүсгүйн эрхийг мөн л хамгаалж зогсож чадсан. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн итгэл найдвар нь болтлоо, энэ олон жил тууштай явж байгаа бүсгүй. Түүнийг бусдын төлөө гэх чин сэтгэл нь чимдэг. Энэ хорвоод Өмгөөлөгч гэдэг хүн ямар үнэ цэнэтэй эрхэм чухал алба гэдгийг үйл хэргээрээ харуулдаг. Энэ дээр дурьдсан жишээнүүд захын хүний мэдэх интернэтэд бичээстэй байгаа баримтууд. Бүх зүйл цаг хугацааных гэдэг. Хуулийн хамгаалалт хэрэгтэй ядарсан, зовсон, хүч дутаж хүчирхийлэлд өртсөн хүн бүрийн төлөөх хичээл зүтгэл тань Хохирогч хамгааллын дардан түүхийг бүтээлээ. Аливаа гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны эрхийг хамгаалж ажиллахад 2-с доошгүй жилийн хугацаа ордог. Тэр бүхэнд тууштай явж хүний эрхийн хамгаална гэдэг тун амаргүй. Өмгөөлөгч бүсгүйн үйл хэрэг мэргэжил нэгтнүүдийнхээ нэр хүндийг нийгэмд мандуулж чадлаа. Энэ олон бэрхшээл зовлонг хамгаалж өмгөөлж явахдаа ямар их хүчийг алдаж, ямар их сэтгэл өвдөж явдаг бол гэхээс зүрх шархирмаар.

Жич; Дээр дурьдсан жишээнүүд бүгд шүүхээр шийдвэрлэгдэж бүх шатанд хохирогчдийн хууль ёсны эрх хангагджээ. Интернэт орчин дахь зарим нэг мэдээллүүдийг иш болгов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.