УЛНЫХАН улсад ИПОТЕК, МАЛЧДАД НДШ-ийг төлөх ӨРӨНД ОРЛОО, БАЯРЛАЛАА. П.АНУЖИН гишүүнээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-07-08

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгөчөс гэнэтхэн УИХ-ын гишүүн болчихсон ховорхон, азтай хувь тавилан П.Анужин гишүүнд оногдсон. Гишүүн болсоноосоо хойш хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн тухай хууль, үдийн хоолны тухайтад голлон анхаарсан тэрбээр 2022 оны 10 сард УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар томилогдов. Чингэхдээ 2023 оны төсөв, төсвийн тодотгол, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг олны дэмжлэг хүлээсэн чухал хуулиудыг УИХ-ын хаврын чуулганаар батлуулахад чамбай зүтгэл гаргасан юм.

Олон түмэн ч түүнд ам сайтай байв. Гэтэл гуя дагаж хүзүү гэгчээр ажлын хэсгийг нь ахлаж ажилласан “Нийгмийн даатгалын багц хууль”-д Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх хуулийг батлуулчихав. Улсын төсөв нь татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээл дээр ажил хийж буй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс бүрддэг. Харин малчид ШИМТГЭЛ төлдөггүй учраас энгийн иргэн та нэг малчны НДШ-ийг давхар хариуцна гэсэн үг.

Гэтэл Улаанбаатар хотын УЛНЫ АМЬДРАЛТАЙ иргэд хөдөөгийн мянгат малчдын өмнө давхар хариуцлага хүлээхээр болчихов. Үндсэндээ ипотекийн зээлтэй 130 гаруй мянган иргэн мянгат малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болж буй нь ямар ч уялдаагүй зүйл юм.

2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ. Ингэснээр хотын иргэд арай гэж хөлсөө урсгаж олсон мөнгөнөөсөө МАЛЧДАД хувь хүртээж, төрд татвар, шитгэл төлж эцэст нь УЛНЫ АМЬДРАЛТАЙ болдог жишиг тогтох нь!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.