Дулаан гар олон улсын хөгжлийн төв ТББ 2 өрхөд гэр бэлэглэлээ
Нийтлэл
/
2023-07-21

    БНСУ-ын Улсан хот дахь “Дулаан гар”  олон улсын хөгжлийн төв ТББ-аас санал тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07- ны өдөр дүүргийн Засаг дарга, ДУЛААН ГАР  ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТББ-ын нарийн бичгийн дарга нар 3 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
    Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  “Дулаан гар”  олон улсын хөгжлийн төв ТББ-ын зочид төлөөлөгчид Баянгол дүүрэгт хүрэлцэн ирж,  дүүргийн 11, 21 дүгээр хорооны нийгмийн тусламж дэмжлэг нэн шаардлагатай 2 өрхөд өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.

      Мөн 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Дулаан гар” Олон улсын хөгжлийн төвийн зочид, төлөөллийг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр “Баянгол дүүргээс хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах, өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжин ажиллахаас гадна Баянгол дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байгаад дүүргийн удирдлагын болон нийт иргэдийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлэн Талархал гардууллаа.

     Энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд гар бие оролцож хамтран ажилласан “Дулаан гар” ОУХТ-ийн хамт олон, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн 11, 21 дүгээр хороодын ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.15.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.