Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас уул уурхайн компаниудтай хамтран, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчээр Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж буй.
Тухайлбал, АМГТГ-аас Улаанбаатар хотоос 150 километр тойрогт байрлах ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 62 уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн байршил, техник тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, автосомасвал, утгуурт ачигч зэрэг машин механизмыг шаардлагатай тохиолдолд татан оролцуулахад бэлэн байдалд байлгах ажлыг зохион байгуулсан билээ.
Энэ хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “Монполимент” ХХК, “Бүрдэл майнинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Хосхас” ХХК “Өгөөж баян хангай” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг уурхайгаасаа тээвэрлэн авчирч, холбогдох мэргэжилтнүүдийн хамт Сэлбэ гол, Хүүхдийн паркийн ойролцоох үерт автсан барилга байгууламжуудын усыг соруулан ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос 350 километрт орших “Бор-Өндөр” УБҮ-ээс иж бүрэн тоноглол, өөрсдийн шатахуунтай цахилгааны эх үүсвэр бүхий насостойгоо ирж, ус шавхалтын ажил гүйцэтгэж байна.
Уул уурхайн бусад компаниудын хувьд мөнгөн хандив болон шатахуун түлшээр туслах саналаа илэрхийлээд байгаа бөгөөд “Уулс Заамар” ХХК эхний 5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаад байгаа юм. Мөн “Хүдэр-Эрдэнэ” ХХК үүсээд байгаа үерийн гамшгийг арилгахад дэмжлэг болгож Нийслэлийн онцгой комисст 5 сая төгрөг хандивлав.
Үерийн аюул, гамшгийн нөхцөл байдлыг арилгахад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад ТАЛАРХАЛ илэрхийлье.
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлд нөхцөл байдал хүндэрсэн зарим байршлуудын зам, талбайг лаг, шавраас чөлөөлж, цэвэрлэх ажил явагдаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин