"Хайрын төгөл" төсөл 100 сая төгрөгийн санхүүжилт авна
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-25

Монголын арилжааны банкууд санхүүжилт босгон “Тэрбум мод сан”-г үүсгэн байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж буй. Тус сангийн 2022-2023 оны төслүүдийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотод болж байна.

Орон нутгаас нийт долоон төсөл шалгарсан бөгөөд Баянхонгор аймгийн Эрдэнэт номгоны хишиг хоршооны "Хайрын төгөл" төсөл шалгарч, 100 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Төслийг аймаг, орон нутгийн засаг захиргаа дэд бүтцээр хангаж хамтран хэрэгжүүлэх нөхцөлтэй юм байна.

Уг төсөл Оготонотой булаг орчмын 1 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламж болгох зорилготой бөгөөд төслийн хүрээнд 10 мянга гаруй мод тарьж ургуулах аж.

Төслийн албан ёсны нээлт тун удахгүй Баянхонгор аймагт төсөл хэрэгжих газар нь дээр болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.