Баянхошуу бүсэд ногоон орон сууц төсөл эхэллээ
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-25
Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн Улаанбаатар хотын орлогод нийцсэн “Ногоон орон сууц төсөл” өнөөдрөөс эхлэн хэрэгжиж, шав тавих ёслол /2023.07.04/ боллоо.
Тус төслийн бэлтгэл ажлыг хангаж 2019 оноос эхлэн Баянхошуу дэд төвийг барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр шинэ орон сууцны хороолол барихад инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хангагдсан юм. Энэхүү төсөл нь олон улсын стандартад нийцсэн 110 айлын 4 блок орон сууц 1,6 га талбайд баригдах бөгөөд нарны цахилгаан үүсгүүр, ногоон байгууламж, хүлэмжтэй байхаар төлөвлөгдөн баригдаж эхэллээ.
Баянхошуу дэд төвийн хүрээнд нийт 5,6 га талбайн газар чөлөөлөлтийн ажил дууссан бөгөөд тус талбайд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм.
НОГООН ОРОН СУУЦ-ны онцлог нь эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүчний шийдэл, ухаалаг удирдлагын систем, усны хэмнэлтийн шийдэл, саарал усны ашиглалттай, иргэдийн оролцоонд суурилсан хог хаягдлын менежмент, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төлөвлөлт, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай гэх мэтчилэн иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлсэн байхаар төлөвлөгдөөд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.179.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.