Канад Улсын Манитоба мужийн Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Келвин Гёрцентай уулзалт хийлээ
Нийтлэл
/
2023-07-25

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Канад Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Манитоба мужийн Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Келвин Гёрцентай 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтаар талууд хүний эрхийг хангах, хууль сахиулах байгууллага болон шүүх шинжилгээний байгууллагын чадавхийг сайжруулах, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хууль зүйн туслалцааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтад Манитоба мужийн Хууль зүйн дэд сайд Ж.Акерстрим, Хааны морьт цагдаагийн албаны туслах комиссар Р.Хилл болон Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамьянхүү нар байлцав. 

Түүнчлэн мөн өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус мужид байрлах Канад Улсын Хүний эрхийн музейд зочлов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.