Ж.Алдаржавхлан: Яармагийн нүхэн гарцын эхэнд барилга барьснаас болж эвдэрлээ
Г.Алтанзагас
Нийтлэл
/
2023-07-26

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 84 барилгаруу ус орсон. Онцгой байдлын ажилчид шөнөжин ажиллаж 74 барилгаас ус соруулж дууссан. Одоогоор Хурд хорооллын 24, 25, Дөл хотхоны байруудаас ус соруулж байна. 

Яармагийн нүхэн гарц, уулын замын асуудлыг иргэд асууж байгаа. Энэ хоёр замын ус зайлуулах эх дээр зөвшөөрөлгүй барилга баригдсанаас болж үерийн ус шугам хоолой руу бус шууд зам руу орж ирснээс зам нь эвдэрсэн. 

Маргааш уулын аманд ус зайлуулах шугамын эх дээр барилга барьсан компанитай уулзана. Туул голын эрэг дээр байгаа 28 иргэнийг нүүлгэнэ.

Дахиад бороо орвол энэ байдал үргэлжлэх учир хатуу арга хэмжээ авах бодолтой. Яармагийн нүхэн гарцыг "Туулын гүүр" гэх компани барьсан. Энэ компани тус нүхэн гарцыг технологийн дагуу барьсан гэж үзэж байгаа. Одоохондоо улсын комисс хүлээж аваагүй. Зам эвдэрч байгаа нь уулын нүхэн гарцнаас бус ус дамжуулах шугамын алдагдлаас болж байгаа. Дээр нь нэмээд нэр бүхий хотхоны бохирын усны шугамтай холилдсоноос асуудал үүсэж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.214.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.