Улсын онцгой комисс ажиллаж, үүрэг даалгаварын шалгалт оруулж төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг хүлээн авлаа
Нийтлэл
/
2023-07-27

Барилгын хүчин чадал нь тэнхлэгээрээ 167.2м×82.8м хэмжээтэй, тойрог хэлбэртэйгээр баригдсан байгаа юм. Дээрээс нь, 3500 хүний суудалтай. 6 хэсэгт хуваагдсан үзэгчдийн суудалтай, хүндэт зочдын асарын "А" блок, төв тайзны барилгын "Б" блоктой холбогдсон, барилгын ажлын нийт талбай S=6,3га сүндэрлэсэн байгаа ажээ.
Тус барилгын ажлын гүйцэтгэгч нь “Арвин Бэлт” ХХК, төслийн автороор “Эл Эй Ай Ди Групп” ХХК болон улсын төсвөөр төсөвлөсөн, төсөвт өртөг нь 7,068,920,368₮. Түүнчлэн, гэрээний эхлэх, дуусах огноо нь 2020.06.10-2023.09.30, ажлын явцын хувь нь 100%-аар захиалагчын хяналтын газруудаар нь БХТ болон ГХБХБГ тус тус газрууд хамтран гүйцэтгэсэн байна.
Тус барилгын ажлыг 2023 оны 7 сарын 20-ны өдөр аймгийн засаг даргын А/434 дугаар захирамжаар Улсын онцгой комисс хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.