Хүүхдийн байгууллагын тэргүүн хатагтай Н.Өлзийхутаг дарга 70 саяын байртай, жилийн 26 саяын ОРЛОГОТОЙ!!!
З.Батхуяг
Эгэл амьдрал
/
2023-09-19

Монгол улсад хүүхдийн хүчирхийлэл газар авч хүчирхийллийн харанга дэгдээд байна. Хүүхэд бүрийг хамгаалах, аюулгүй байдалд өсөж торних нөхцлийг бүрдүүлэх зорилготой төрийн байгууллага байдаг ч хүрч ажиллаж чаддаггүй. Хүүхэд хамгаалахад зарцуулах ёстой мөнгийг “АЖЛЫН АЛЖААЛ ЯДАРГААГАА ТАЙЛАХ”, “СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ” гэх мэт ажил зарцуулаад дуусдаг. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд чимээгүйхэн мэгшсээр байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар гэж данхайсан орон тоо, бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсаар дуусгадаг газар бий. Дарга нь Начиндагвын Өлзийхутаг. Өнөөдрийг хүртэл жинхлэгдээгүй. Түр орлон гүйцэтгэгч буюу ХУУЛЬ БУС ДАРГЫН алба хашдаг.    

Тэрбээр өмнө нь тус байгууллагад газрын даргаар ажиддаж байсан бол 2023 он 01 сараас даргын албыг түр орлон гүйцэтгэгэчээр ажиллаж эхэлсэн. Жилд 26 сая төгрөгийн орлоготой, 70 саяын нэг орон сууцтай, 6,5 саяын 50 хонь, хоёр адуу, гурван үхэртэй, 59 саяын зээлтэй, чихрийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, гадаад худалдааны “Тэнгэр-Удам” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, “Туушин хоршоо”-ны нэг хувийг эзэлдэг гэжээ.

Жил болгон хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж 8 тэрбумд хүрсэн ч энэ мөнгө хаашаа ямар арга хэмжээнд зарцуулагдаж дуусдаг нь тодорхой бус.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.