Г.ЗАНДАНШАТАР: Женко, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулж, ард түмнийг ХАГАРАЛДУУЛАХАА БОЛЬ
Нийтлэл
/
2024-01-17

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ шийдэхээр хуралдаж буй ч Засгийн газрын гишүүдийн болон нэр бүхий улстөрчид, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгараад буй билээ.  Уг хуультай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага аваад буй. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны индрээс “Женко хэмээх Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар сайд нар маргалдаж хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулахаа боль. Хоёр хүний хэрүүлийг УИХ шийддэг газар биш. Нэг нь тролуудаараа дамжуулан хууль батла хэмээн шахаж нөгөөх нь гацаана, зогсооно, Үндсэн хуулийн цэцэд хандана гэж байна. Яасан гэж Үндсэн хуулийн цэцэд ханддаг юм бэ. 2013 онд Гадныхан 100 жилээр газар нутгаа өгөх хууль санаачлан батлуулсан нөхдүүддээ цэцэд өг. Энэ УИХ яг ямар хууль зөрчсөн юм бэ” хэмээн анхааруулан уурсав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.