"Эгэл Амьдрал" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Нийслэлийн инженер хангамжийн удирдах газрын сайжруулсан шахмал түлшний Хан-Уул, Баянгол дүүргийн гэр хорооллыг хариуцсан мэргэжилтэн П.Ариунбуян оролцож байна. Бид чинь наанаа айлын ХӨӨТЭЙ ЗУУХ ЯНДАНТАЙ ноцолддог мэт боловч яг ачир дээрээ олон айлын гэр орон галд автахаас, олон хүн угаартахаас АВАРЧ, зөв галлагаа, зөв хөөллөгөөг иргэдэд биеэрээ зааж яваа САЙН ҮЙЛСТНҮҮД. Анх БОАЖЯ-наас "ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ" аяныг зарлаж, төрөөс айлуудын янданг хөөлнө гэж мэдээллэхэд нийгэм даяараа эсэргүүцэж байсан бол өнөөдөр айл бүр манайх яндангаа хөөлүүлье гэж дуудлага өгдөг болсон байна. Энэ бол үр дүн гэж би боддог. Хот бол нийгмийн том байгууламж. Гэр хороолол бол хотын салшгүй нэг хэсэг нь учраас ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ хэмээн тэрбээр ярьж байлаа. Төрөөс цалин дээр шатахууны мөнгө л нэмж өгдөг. Бид хүнд хортой, хөө тортогтой нөхцөлд ажилладаг ч ХОР ТАЙЛАХ ХЭРЭГСЭЛ БЭЛДМЭЛ хангалттай өгдөггүй. Гэр хорооллын 198 мянган айлд 22 мэргэжилтэн хүрэлцдэггүй хэмээн тулгамдаж буй асуудлаа ярьж байлаа.
-
23 цаг 26 мин
-
23 цаг 27 мин
-
23 цаг 31 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин