Төрийн өмчийн сургуулийн спорт зааланд хүн нас баржээ. Боловсролын төв байгууллагууд хамтарч улс орон даяар боловсролын салбар дахь гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг бүх шатны ЕБС-д явуулж байгаа. Энэ шалгалт болж буй үед хичээл сургалтын үйл ажиллагаанаас өөрөөр нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Гэтэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн спорт зааланд хүн нас барсан харамсалтай хэрэг явдал гарчээ. Хэргийн газарт цагдаа, шүүх, эмнэлгийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хохирогчийн ар гэрийнхэн болон хамт зааланд тоглож байсан гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авч, хэргийн газрын үзлэг хийж байгаа аж.
Тус сургууль орчимд өмнө хэд хэдэн хүн амины харамсалтай хэрэг гарч байсан ч нуун дарагдуулж, захирал удирддлагуудад нь ямар нэг хүлээлгүй өнгөрч байсан удаатай юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20