Д.ПҮРЭВДАВАА даргатай Монголын Либерал Ардчилсан Нам сонгуульд оролцох батламжаа гардан авлаа
Үйл явдал
/
2024-05-02

Монголын Либерал Ардчилсан Нам / МоЛАН / нь 1998 онд байгуулагдсан бөгөөд намын Бүгд гишүүд дэмжигчдийн саналаар  2024 оны 03 дугаар сард намын даргаар Даваахүүгийн Пүрэвдавааг  сонгон үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийнхээ хүрээнд 2024 оны ээлжит Улсын Их Хурлын сонгуульд МоЛАН нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, хувь хүний эрх чөлөөг ханган хамгаалах, чөлөөт эдийн засгийг дэмжсэн, төрийн оролцоог хязгаарлаж иргэний нийгмийн оролцоог дэмжсэн баруун төвийн үзэл баримтлалыг нийгэмд сурталчилан таниулах үндсэн зорилготой.  2024 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө бид төрийн данхар том бүтцийг оновчтой жижиг хувилбарт шилжүүлэх, хувь хүний эрх чөлөөг дээдлэн хамгаалах, хувийн аж ахуйн нэгж байгууллагын чөлөөт, хараат бус эдийн засгийг дэмжих үндсэн зорилтуудыг дэвшүүлэн оролцож байна. 

Өнөөдөр манай улсын улс төрд зүүний хүчний намын олонхоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засагт хэрхэн сайнгүй нөлөөтэй байгааг бид хангалттай хугацаанд харж дүгнэлээ.  Үүний эсрэг баруун төвийн үзэлтэй намуудын дундаас бид шинийг эрэлхийлэгч,  нийгэмд нөлөө бүхий хүчтэй дуу хоолой нь болж ажиллахаар энэ удаагийн сонгуульд үзэл санааны зорилго доор нэгдсэн хуульд заасан шалгуурт нийцэл бүхий салбар бүрийн шилдэг залуу боловсон хүчнийг илгээж байгаагаараа ихээхэн онцлогтой байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.