ӨМ: "Аюулгүй ажиллагааны элч" өдөрлөг зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2024-05-03

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” ХХК-ийн хамтарсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгээс санаачлан, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон Өмнөговь политехник коллежийн оюутан залуучуудад зориулж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээлэл, ярилцлага, танилцуулга өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг “Оюу толгой” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын баг хүрэлцэн ирж, ахлах ангийн сурагчдад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг өртөөчилсөн байдлаар хүргэн ажиллалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.