Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
Үйл явдал
/
2024-05-06

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар Иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран зургаан бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагаас Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн  "Баян хошуу" гэдэг газар  хүртэл 116 км  завиар урсаж,  Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км  мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6 км зайд агаараас тандалт хийсэн. Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Тавдугаар сарын 6-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.