АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ц.ДЭНЭЭДОРЖООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАЛАНЗАДГАД ХОТОД ШИНЭЭР ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын ард иргэдийн амьдралын чанар, амьдрах орчныг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна.
Тухайлбал Даланзадгад сумын гэр хорооллын айл өрхүүдийг төвийн дулааны шугамд холбох, өргөтгөх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. 2024 онд Даланзадгад хотод 3,7 км дулааны шугамыг шинээр барихаар ажиллаж байна.
Энэ дулааны шугам ашиглалтад орсноор 250-300 өрх хашаандаа ая тухтай амьдрах боломж бүрдэх юм.
Ажлын хэсэг тус дулааны шугамын үйл ажиллагаа болон
Даланзадгад хотод шинээр хийгдэж буй цэвэр, бохир шугамын сүлжээ
5-р сургуулийн Урлаг, спортын заалны барилгын явц
Даланбулаг паркын барилгын явц
6-р багийн 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын явц зэрэг бүтээн байгуулалтуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20