“Монголын уран зургийн галлерей”-аас 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг.
Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн хадам дүү /такси хочит/ Болдбаатарын гэр болон ажил дээр нь 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдөр прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа хийж түүний эзэмшлийн Монгол арт галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан ба тэр дунд нь тооллогоор дутсан хулгайд алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрчээ. Энэ уран зургийг Ц.Элбэгдорж нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан гэх мэдээлэл байна
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20