Их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөгийг Голомт банк зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд МУИС, ХААИС, Мандах, Их Засаг их сургуулийн 3, 4-р курсийн 600 орчим оюутанд сонгон суралцаж буй мэргэжлээрээ ажлын байранд хэрхэн ажиллах, ирээдүйн ажлаа зөв сонгох талаар карьер зөвлөгөө өгч, тухайн сургуулийг төгссөн Голомт банкны захирлууд туршлагаа хуваалцсан юм. Мөн банкны үйл ажиллагаа, хуримтлал, санхүүгээ үр дүнтэй удирдах чиглэлээр оюутнуудын сонирхлыг татсан сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд их, дээд сургуулиудын оюутан, залуусыг дэмжсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2003 оноос тасралтгүй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэн жил бүр шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгож, энэ онд 20 дахь удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлах гэж байна. Мөн 2004 оноос “Internship” буюу “Судлаач оюутны хөтөлбөр”, 2021 оноос “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Голомт банканд 6 сар цалинтай дадлагажиж, урилгаар ажиллах боломжоор хангаж байна.
Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20