Эрх баригч намын захиалгаар Ховд аймгийг удирдаж буй хатагтай Э.Болормаагийн сүүлийн үеийн “УЛААН КОММУНИСТ” сурталчилгаанууд хэрээс хэтэрч, олны шүүмжлэлийг төрүүлээд байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр зэхээд буй нэгэн. Баруун бүсийн захирагч гэсэн статустай ажилладаг. Нэг хэсэг Хятад түншүүдтэйгээ уулзалт хийгээд яваад байсан тэрбээр одоо Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудыг тойрч, тодрох гэж оролдож буй.
Очсон аймаг, сумдынхаа эмэгтэйчүүдийг улаан өнгийн дээлээр ижилсүүлэн ухуулга сурталчилгаа хийж, голд нь зогсож зураг авахуулдаг намынхаа ах нарын бичигдээгүй хуулийг хэрэгжүүлсэн нь иргэдэд таалагдааггүй бололтой. Олон нийтийн цахим хуудсаар шуугиан дэгдээгээд буй. Нэгэн ярилцлагадаа тэрбээр “Би намынхаа ах нарыг гуйж очдог жижиг гар биш. Боловсрол мэдлэгтэй, элит зэрэглэлийн эмэгтэй” гэх агуулгатай зүйл ярьсан нь удаатай.
МАН-аас баруун бүсэд нэр дэвшихээр горилж буй кандидатуудын нэгд зүй ёсоор багтаж буй тэрбээр 1990-д оны төлөөлөл, анх удаагаа аймаг удирдаж буй ЭМЭГТЭЙ ЗАСАГ ДАРГА гэдгээрээ “гүйгүй үнэлгээ” өвөртлөөд буй ч энэ мэт үйлдлүүд нь арай гэж олж авч буй нэр хүндээ унагаад байгаа юм. Тэрбээр Генералуудтай хамт байгаа, улаан дээлтэй бүсгүйчүүдээр бүчүүлсэн, улаан куртиктай бүсгүйчүүд ёслож жагссан зэрэг зургуудыг хоёд Солонгосын удирдагч Ким Чи-Ун-тай харьцуулан шүүмжилж Ховд аймагт Засаг даргыхаа үгнээс зөрж болохгүй, үргэлж бөхийн мэндчилж, улаан дээлээр ижилсэн тосох ёстой гэсэн КОММУНИСТ ДЭГЛЭМ тогтоочихож хэмээн эгдүүцэж байгаа юм.
Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Сонгуулийн хуулиар бол хэн ч гэсэн Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааг сурталчилан ярих нь хориотой. Гэтэл баруун бүсийн захирагч гэсэн нэрийдлээр түрий барьж Ховдын Засаг Э.Болормаа ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ гаргаж байгааг нь иргэд яриад буй. Шийдвэр гаргах түвшин дэх ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ хэмээн яригдаад буй тэрбээр хууль зөрчиж, КОММУНИСТ АРГА БАРИЛЫГ сурталчилж байгаа нь нийтэд халтай юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20