СЕХ: нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод мэдээлэл, сургалт хийлээ
Үйл явдал
/
2024-05-09

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод өнөөдөр (2024.05.08) мэдээлэл, сургалт хийлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, хэсгийн хороодод ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын нөөц бүрдүүлэх, томилох болон санал авах байр бэлтгэх, санал авах, дүн гаргах, хяналтын тооллого хийх, нээлттэй ил тод байдлыг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн сургалт, зөвлөмж өгөв.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор), 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Үүнтэй холбоотой саналын хуудас тухайн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигч сонгох болон нэг нам, эвсэл сонгох хоёр хэсэгтэй байх тул сонгогч бүрийг мэдээллээр хангах, санал өгөх зааварчилгааг хүргэхийг Сонгуулийн хороодын дарга, гишүүдэд анхаарууллаа.

Сонгогчдын санал татах зорилгоор хориглосон үйл ажиллагаа явуулахыг завдсан, явуулсан мэдээллийн дагуу арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагатай хамтрах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чиглэлийг өгөв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.154.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.