
Олон улсын сувилагч болон тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдрийг “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.Олон улсын сувилагч болон тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдрийг “бидний сувилагч-бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн байгаагаас 55,7% нь сувилагч, тусгай мэргэжилтнүүд байдаг. Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнаж, урамшууллаа. Мөн 2 сувилагчид Монгол гэрийн халаалт дулаалгын багц, 1 сувилагчид иж бүрэн таван хантай гэр болон халаалт дулаалгын багцыг шийдвэрлэлээ.






-
2 цаг 53 мин
-
17 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
2025-04-15