Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах барилдах эрхийг хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн.
Шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн үнэн зөв байдалтай холбоотой мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнтэй холбогдуулан гэрчийн өгсөн мэдүүлгийг түүвэрлэн хүргэж байна.
Тэрбээр "Төрийн болон төрийн бус байгууллагын үл ойлголцол, цаашлаад олон улсад Монгол Улсын нэр хүндийг хөндөж байна. Хэдий нэг байгууллага, иргэн хүний асуудал боловч би иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, үнэнээ хэлж гэрчээр оролцох хүсэлт гаргасан.
Би эм уудаг байсан. Тамирчин биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бэлтгэл хийдэг. 2023 оны 5-9 дүгээр сард энэ эмийг уусан. Аравдугаар сард тестостероны шинжилгээ өгсөн, миний бие хэвийн түвшинд орсон байсан.
Би энэ эмийг Туркээс авч ирж уусан. Солонгос, Турк хаа сайгүй энэ эм байдаг. Би М.Бадарчтай "Голдс" дээр бэлтгэл хийдэг байсан. Тухайн үед М.Бадарч надаас панангин байна уу гэхээр нь өгсөн.
Панангинтай ижилхэн цагаан эм байдаг. Энэ эм байна гээд өгчихсөн. Тухайн үед би анзаараагүй. Бэлтгэл хийж буй хүмүүс түүнийг анзаардаггүй.
Сүүлд гарсан зүйлийг харахад миний ууж байсан Метенолон орсон бодистой эм байсан. Би энэ шүүх хуралд оролцохгүй байсан ч болно. Энэ хэргээс болж олон нийтэд бөхийн нэр хүнд унаж байна. М.Бадарч санаандгүй хэрэглэснийг би ойлгож байна.
Цаашдаа бөхчүүд муудалцаж, ард түмэн талцаж, төрийн бус байгууллага ажлаа хийгээгүй юм шиг үл ойлголцлыг нэг тийш нь шийдвэл та бүхний ажилд нэмэртэй юм болов уу. Надад энэ хэрэгт холбогдож орж ирэх ашиг сонирхол байхгүй.
Монголд тестостероны шинжилгээ авдаг эмч байхгүй. Хүчний тамирчид амжилт гаргахын тулд хэрэглэдэг. Би 40 нас гарсан учраас биеийнхээ дааврын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэсэн" хэмээн ярилаа.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20