Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймаг Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 2024-2027 онд дараах судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;
Цэвэрлэх байгууламжийн хаягдал лаг боловсруулах;
Ундны усны бохирдлыг бууруулах технологи боловсруулах;
Рашааны химийн судалгаа;
Байгалийн нөөцийн боловсруулалт, ашиглалтын судалгаа;
Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг бууруулах судалгаа;
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан археологийн хайгуулын судалгаа
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20