ӨМ: Орон нутгийн дэмжлэгээр УНТЭ-ийн эмч нарын баг Өмнөговь аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-05-13

АЙМГИЙН ХҮН АМЫН ДУНДАХ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН ТЭРГҮҮЛЭХ ШАЛТГААН БОЛОХ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНИЙ ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД АНГИОГРАФИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

• Орон нутгийн дэмжлэгээр УНТЭ-ийн эмч нарын баг 2024 оны 05 сарын 11-ний өдөр БОЭТ-ийн эмч нар хамтран зүрх судасны эмгэгийн нэн шаардлагатай гэж оношилсон /Нүүдлийн эмнэлгийн эрт ирүүлэг үзлэгээр оношлогдсон/ 23 иргэнд үзлэг, тусламж үйлчилгээ үзүүллээ. Тус багийн бүрэлдэхүүнд:

1. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, кл.профессор Х.Батмягмар,

2. УНТЭ-ийн Зүрхний төвийн “Ахлах зэрэгтэй” их эмч Б.Бум-Эрдэнэ,

3. УНТЭ-ийн тоног төхөөрөмжийн инженер Э.Дамдинжав нар ирж ажиллалаа.

• Ангиографийн аппаратыг ажиллуулах бэлтгэл хангах инженер техникийн багийн үзлэг хийгдэж бэлэн байдлыг хангуулж байна.

• Ангиографийн аппаратыг ажиллуулах БОЭТ-ийн эмч, техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

• Мөн УНТЭ-ийн эмч, техникийн ажилтантай 6 сарын хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулав.

• Гэрээний хүрээнд 2024 оны 05 сарын 24-ний өдөр эмч нарын баг БОЭТ-д үндсэн эмчилгээ, оношилгооны ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна.

Цаашид гэрээний хугацаанд сард 2 удаа тогтмол ирж, эмчилгээ оношилгоо хийхээр гэрээнд тусгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.