ХХЕГ: Увс аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-05-13

УВС АЙМГИЙН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

​Увс аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд найман байгууллагын 130 гаруй ахлагч оролцож, ахлагчийн албаны үнэ цэн, бахархал болон ахлагч нарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын тухай санал солилцон зөвлөлдлөө. Зөвлөгөөнд аймаг орон нутгийн удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, захиргааны байгууллага, агентлагуудын дарга нар урилгаар оролцож, хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэж хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн зөвлөгөөний хүрээнд оролцогч байгууллагуудын ахлагч нар ахлагчийн жилийн хүрээнд “Ахлагчийн нэгдсэн зөвлөл” байгуулж, хийх ажлаа төлөвлөн, сурч хөгжиж, багаар ажиллан дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.