ӨМ: Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд Консул Жан Иши-г хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-05-15

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа дэд Консул Жан Иши-г хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар, Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол улс, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуульд нийцүүлэх, Говийн бүс буюу тойргийн аймгуудын хамтын ажиллагааны өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Монголд зочлох жил”-тэй холбоотой ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрш зэргэлдээ аймгаас гадна өндөр хөгжилтэй хотуудад туршлага судлуулах, хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий Консулын газраас ирэх 8-9 дүгээр сард тойргийн аймгуудын төрийн албан хаагчдын төлөөллийг оролцуулсан БНХАУ-ын өндөр хөгжил бүхий томоохон хотуудад сургалт, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулахаар болсныг уулзалтын үеэр онцоллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.