Голомт банк орон нутагт дижитал шилжилтийг түгээх зорилготой "Нээлттэй ирээдүй" арга хэмжээг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна
Үйл явдал
/
2024-05-15

Голомт банк орон нутагт дижитал шилжилтийг түгээх зорилготой "Нээлттэй ирээдүй" арга хэмжээг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд салбар бүрийн төлөөлөл болсон 40 гаруй байгууллагууд оролцож, Монгол орны өнцөг булан бүрт техник технологийн дэвшлийг танилцуулах зорилго дор хамтдаа нэгдлээ.

"Нээлттэй ирээдүй" арга хэмжээг энэ сарын 11,12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод, 14,15-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт тус тус амжилттай зохион байгуулж, иргэд, харилцагчдад технологийн шинэ шийдэл, дижитал боломжуудаас танилцуулсан юм. Харин арга хэмжээний хаалтыг 05-р сарын 17,18-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулах тул Дархан хотын иргэд, харилцагч та бүхнийг “Нээлттэй ирээдүй” технологийн нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.