ӨМ: АЙМГИЙН ТӨСВИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-05-16

АЙМГИЙН ТӨСВИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА. Тус зөвлөгөөн нь төсвийн бүх шатны захирагч, нягтлан бодогч, сумдын санхүү албаны дарга нарыг төсвийн бүхий л харилцаанд Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан заавар, журам, тушаал, шийдвэрийг даган мөрдөж, хэрэгжүүлэн ажиллахад дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилготой юм.

✅Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 163 төсөвт байгууллага, 20 тусгай зориулалтын сан болон данс, 16 төрийн сан, 100 хувийн орон нутгийн өмчит 44 үйлдвэрийн газар, 51 хувийн 2 хувьцаат компани, бүгд хяналтад байгаа 245 байгууллагын тайланг хүлээн авч нэгтгэн, Төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, “ӨӨРЧЛӨЛТГҮЙ” санал дүгнэлт гарчээ.

✅Мөн Сангийн сайдын 2023 оны 103 дугаар тушаалаар тус аймгийн санхүү, төрийн сангийн үйл ажиллагаанд Сангийн яамнаас дотоод хяналт хийх төлөвлөгөө, Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны а/113 тоот тушаалаар баталсан удирдамжийн дагуу төрийн сангийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшин “БАГА” гэж үнэлүүлсэн амжилттай ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.253.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.