СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН гадны улсын ажиглагчдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-05-23

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр (2024.05.22) хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг тус байгууллагын 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн Хороо ажиглахаар Төлөөлөгчийн газраа нээжээ. Түүнчлэн богино хугацааны 250 ажиглагчийг ирүүлэхээр гишүүн орнууддаа урилга явуулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.