УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо
Үйл явдал
/
2024-05-30

УИХ-ын дарга Г.Занданшатар, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж, Монгол Улс, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх ариун үйл хэргийг залгамжлан авч яваа эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар, нийт энхийг сахиулагч нарт Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье гээд Монгол Улс дэлхий нийтийн өмнө энхийг сахиулах үйл ажиллагаанд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж буй талаар онцоллоо.

Тэрбээр, өнөөгийн дэлхийн улс орнууд геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдэн гарч буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг даван туулахын төлөө улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэхэд оролцох явдал чухал байна. 

 


Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.118.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.