"Халзан бүргэдэй" бол газрын ховор элементийн орд юм. Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа. Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-иар дамжуулж Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшиж буй. Нутгийн түмний тахилгат уг уулыг ухуулахгүй гэж нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ, "Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй" гэж мэдэгдсэн.
Тэгвэл "Халзан бүрэгтэй" төслийнхөн "тооноор орж" Увс аймгийн газрыг хөндөж эхэлжээ. Уг нь одоогийн байдлаар төслийг зогсоосон хэмээн нутгийн иргэд тайвширч, тооноор орж ирсэн даргадаа баярлаж байгаа ч үнэн хэрэгтээ төсөл үргэлжлэн явсаар ганцхан Ховд аймгийн асуудал байхаа больж Увс аймгийн газар нутгийг хамарч эхэлсэн ноцтой баримтыг сонгууль өнгөртөл нууцалж байна. Нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан ч иргэдийн нүдийг хуурч Увс аймгийн нутгаар дамжуулж "Халзан бүргэтэй" ордыг ухахаар явж байгаа нь энэ аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин