Төрийн ХУУЛЬ ЗӨРЧИГЧ түр орлон Э.ГАНХҮҮ тансаг МАШИН УНАХГҮЙ БОЛ ажлаа хийж чадахгүй бололтой!!!
Сэдэв, асуудал
/
2024-07-24

Төрийн өмчид компаниудын дарга нарыг төсвийн мөнгөөр автомашин унаж тансаглахыг хатуу хориглосон хууль хэрэгжиж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ганхүү мэдээгүй бололтой.

Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд “Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн бол 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно, 6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Гэтэл бурхангүй бумба галзуурна гэгчээр Засгийн газрын түр зөвшөөрөлтэй ирсэн Э.Ганхүү гэгч эмэгтэй ард түмний мэдлийн мөнгийг унаа тэрэгэнд зориулж, тухтай сайхан явах гэнэ. Жишээ нь 2024 оны 07 сарын 02-ний өдөр 270 сая төгрөгөөр 2023 онд үйлдвэрлэгдсэн, туулах чадвар сайтай, долоон хүний суудалтай тээврийн хэрэгсэл авах тендер зарласан байна.

Төрийн хориглосон хуулийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ зөрчих нь Монгол улсад хууль гэж ойлгогдсоор өдийг хүрчээ. Энэ мэтээр төрд дэрсэлж, Засагтайгаа заргалдаж суугаа дарга нарт хатуу хариуцлага тооцох нь зүйтэй юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.146.152.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.115.194) 2024-08-24 08:56:41
МИEЭ ХУЖААГИЙН ҮEЭЛ Л БАЙНДАГ! МИEЭ ХУЖААД БИД НАСААРАА ӨРТЭЙ ЮМ ШИГ ЭЭ? Э.ГАНХҮҮ ГЭГЧ НЬ НӨХРӨӨ ЦЖС ХАРВАХАД НЬ ЗАЛУУХАН ХАРХҮҮ ДАГАЖ ЯВСАН, 60 ТЭРБУМЫН ХУЙВАЛДААНЫ ЖИНХЭНЭ ҮРИЙГ ХХРУУЛЖ ЯВАА НИЙСЛЭЛД ХОТЫН САНХҮҮГИЙН ГАЗРЫН ДАРГААР 20 ЖИЛ АЖИЛЛАСАН ШИМНУС БАЫГААМ ДАА...ЗА ДАРААГААР НЬ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН ГЭЭД МИEЭ ХУЖАА НЬ ШУВТ ЭНХРИЙЛНЭ
DR. ADITYA (129.205.113.182) 2024-07-26 15:59:30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY