Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр /2024.07.25/ болж байна. Энэ үеэр С.Дөлмандах өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Бид салбар дундаа ярьдаг нэг том асуудал бол олон улсын төлбөр тооцооны асуудал байдаг. Олон улсын картаараа төлбөр тооцоогоо гаргах амархан ч буцааж авахад маш хэцүү байдаг. Жишээлвэл, Google playstore дээр программ худалдаж авах боломж байхгүй. Турийгаа гаргаад буцаагаад төлбөрөө авч чадахгүй. Сүүлийн үеийн залуус Youtuber болох гээд байдаг. Ютүбэд маш их юм хийгээд, хөдөлмөрлөөд байдаг, буцаад тэндээсээ мөнгөө олж авч чаддаггүй асуудал байна. Манай салбарт ажиллаж байгаа компаниуд гадагшаа гарах ажил хийдэг ч төлбөрөө амархан авч чадахгүй байна. Н.Алтанхуяг даргын үед хийж байсан хамгийн том ажил бол цахимжуулах ажил. Энийгээ цаашид лавшруулаад явах хэрэгтэй байна. ТҮЦ машин, ибаримт гээд олон юм хийж болж байгаа ч төрийн процессыг хялбаршуулаад ил тод болгочихмоор байгаа юм. Тухайлвал, ийм үйлчилгээ авах гэж байгаа бол энд очоод ингэнэ шүү гээд, иргэн бизнестээ ханасан байдлаар хийхгүй болохоор ороод уншихад зөвхөн төрийн албан хаагч нь ойлгохоор үг, өгүүлбэр хэллэгтэй байдаг. Тэгээд хүлээж, бөглөр бөглөрч төрийн албан хаагчтай уулзахаад ийш тийш нь явуулчихдаг. Энэ нь нөгөө хүний цагийг ч бидний цагийг ч барж байна. Тиймээс эдгээрийг илүү сайн цахимжуулах хэрэгтэй байна.
Төр мэдээллийн маш том багуудыг бүрдүүлж байгаа. Тэдгээр нь их өндөр цалингаар цалиждаг. Гэтэл хувийн хэвшил тогтмол тийм өндөр цалинтай байна гэж байхгүй. Төр маань өөрөө маш том ажил олгогч хэдий ч энэхүү ажлуудаа бизнес эрхлэгчдэдээ өгөхгүй өөрсдөө авч хийгээд хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөөд байдаг нь их буруу.
Сүүлийн үед бид үргэлж мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа учраас старт ап, шинэ санаа хэрэгжүүлнэ гээд гоё зүйлс хийгээд яваад байдаг. Гэтэл Монголд компани дампууруулах нь маш хэцүү ажил байдаг гэнэ. Бид бизнесийн шинэ боломж байна гээд хөрөнгө оруулалт татаад, хамтарч ажиллаад явдаг, нөгөө санаа нь бүтэлгүй болчихвол буцаагаад дампууруулах гэхээр чаддаггүй. Шинэ бизнэс эхлүүлэхээр явж байхдаа хуульчидтай уулзаад хэрэв энэ санаа бүтэхгүй бол яаж дампууруулах вэ гэхээр бараг боломжгүй шүү дээ. Би нэг компани дампууруулах гээд хоёр, гурван жил явж байна. Ерөөсөө дуусахгүй байгаад байна. Тэгхээр хамтран ажилласан хүмүүсийн бусад бизнесийг дагаж унагах боломж нь нээлттэйгээр удаан явж байгаа харагдаад байна.
Татварыг жигд явч явмаар байна. Оюуны өмчийг илүү хамгаалаад, үнэлдэг тогтолцоог илүү сайн дэмжмээр байна. Тэгж байж бид мэдээллийн технологийн салбарт үр бүтээмжтэй, олон улсад гарах боломж нь нээгдэх болов уу" гэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин