М. Даваажаргал: Жижиг, дунд үйлдвэрлэл хөрөнгийн зах зээлд гарахад тогтворжих боломж олддоггүй
Үйл явдал
/
2024-07-25

Улаанбаатар үнэт цаасны бирж ХХК-ын захирал өнөөдөр /2024.07.25/ Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр хөрөнгийн зах зээлтэй холбоотой үзэл бодлоо илэрхийллээ.

Хөрөнгийн зах зээл бол эдийн засгийн хамгийн том тулгуур багануудын нэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс хамааралтай хөрөнгийн зах зээлтэй байсаар ирлээ. Яагаад гэвэл дэд бүтцийн байгууллагууд төрйин томилгоотой. Дэд бүтцийн бүтэц, арга аргачлалд бараг шинэчлэл хийгдсэнгүй. Хөрөнгийн зах зээл бол өөрөө олон улсын арга аргчлал, технологийг нэвтрүүлж байж уян хатан хөрвөх чадвартай байдаг. Тэгэхээр энэ ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай байна. 

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хөрөнгийн зах зээл дээр тулгараад байгаа асуудал, зөөлөн болон хатуу дэд бүтэц, дээрээс нь шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлэх заалтыг оруулсан байсан. Энэ ажлуудаа бодитой ажил хэрэг болгоод өгөөч ээ. Энэн дээр тодорхой шийдлүүд, хамтарч ажиллах саналууд байгаа. Үүний дагуу албан бичгээ авч ирсэн бөгөөд та бүхэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаа.

Улс орнуудын хөрөнгийн зах зээл нь тусдаа, татвар нь тусдаа, аж үйлдвэр нь тусдаа гэж авч үздэггүй. Нэг талбар дээр тавьдаг. Жишээлвэл, Татварын бодлогоор үйлдвэрүүдээ авч үлдэх,хөрөнгийн зах зээл гарахад нь хөшүүрэгдэх хөрөнгийн зах зээл мөнгөний зах зээлтэйгээ уялдаж нэг нэгнийхээ хөрвөх чадвар болж нөхөх байдлаар нэг газрын зураг дээр тавьж байгаад хөгжүүлдэг бол Монголд тус тусдаа яваад байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлье гэхээр банкны зээл л яриад байдаг. Хөрөнгийн зах зээл дээр жижиг дунд үйлдвэр гараад ирэхээр тогтворжих боломж олдохгүй дампуурах тохиолдол байдаг. Тэгэхээр эдийн засгийн тулгуур багана хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх хамгийн чухал зүйл нь дэд бүтцээ зөв хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг зөв хөгжүүлэх, татвар болон бусад эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа дэмжиж хөгжүүлэх нь маш чухал байгаа. Ийм зүйлүүд дээр та бүхнийг хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Яагаад заавал хамтарч ажиллая гээд байна гэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс ихээр хамааралтай байсан. Сангийн яамны харьяа гол дэд бүтцүүд маань байсан болохоор үзэл бодол, хөгжлийн санал санаачилгыг гаргаад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байлаа. Та бүхнийг Сангийн яаман дээр төсөв, хөрөнгийг нь ахиухан тавиад өгөөсэй гэж хүсч байна. Бодлого хаанаас тодорхойлогдоод байна, төсөв хөрөнгө нь хангалттай байна уу гэхээр хангалттай биш байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.