Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Л.Лхагвасүрэнг томилов
Үйл явдал
/
2024-08-06

Л.Лхагвасүрэн нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багт амьдардаг, Германд Мартин Лютерын Их сургууль, МУИС-ийн Байгалийн ухааны факультет экологич, агнуур зүйч, биологич мэргэжлээр бакалавр, мастерын зэрэг хамгаалсан.

Тэрээр БОЯ-ны Ойн судлалын хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын байгууллага, хувийн бизнест ажиллаж байсан туршлагатай.

2011 оноос АНУ-д 13 жил амьдарч ирээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багт суурьшин нийслэлээс гэр бүлтэйгээ хөдөөг зорьж амьдарч байгаа “шинэ малчин, фермер”.

Өнгөрсөн 12 жилд “Монгол өрх үндэсний хөгжлийн загвар аж ахуй” хөтөлбөрийг боловсруулан, малчдын хүүхдүүдийн боловсролын асуудлыг өрх гэрийн бүрэн бүтэн байдалд тулгуурлан хэрхэн шийдвэрлэх талаар ажлуудыг санаачилж яваа. Дорнод аймгийн Матад сумын харьяа, Мэнэн багийн ЕБС бага сургуулийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлжээ.

Малчны балчир хүүхэд гэрээсээ сургуульдаа явдаг гэрт ойр сайн сургуулийг бүрдүүлэхийг бид бодлогоор дэмжинэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.18.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.