Монгол улсын 55 мянга орчим иргэн БНСУ-д АЛБАН БУСААР аж төрдөг гэжээ
Үйл явдал
/
2024-08-22

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх нь аль аль талдаа хэрэгцээ шаардлагатай байгаа талаар ярилцжээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр манай улсын 4,400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бол тус улсын 1,800 орчим иргэн манай улсад албан ёсоор оршин суудаг бол албан бусаар 52,000-55,000 орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий. 2004-2023 онд БНСУ-д нийт 37,323 монгол иргэнийг ажиллах хүчнээр илгээжээ.

“Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай 2004 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулах, манай улсын ажилчдын ур чадварыг гэрчилгээжүүлж, баталгаажуулдаг, богино хугацааны сургалтад хамруулах талаар хүсэлт тавьсан байна.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах нь чухал хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Манай улсад олгогддог хөдөлмөрийн квотыг бүрэн ашиглах, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.93.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.