Энгийн нэг албан хаагч санамсаргүй байдлаар АЖЛЫН БАЙРАНДАА НАС БАРНА гэдэг үнэхээр харамсмаар зүйл. Хамгийн анхаарал татаж буй асуудал нь сүүлийн хоёр сард гурвын гурван албан хаагч ажлын байрандаа нас барсан тохиолдол гарсан нь сэжиг төрүүлж, анхаарал хандуулахаас өөрцгүй зүйл болж хувирав. Үүнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар хариулт өгч, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ хэрэгтэй болох нь!!
Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр Иргэний нисэхийн Ерөнхий газар, тус газрын харьяа Иргэний нисэхийн Үндэсний төвийн ажилчид ийнхүү золгүй байдлаар амь насаа алдсан байж болзошгүй аж. Сүүлийнх нь дөрвөн хоногийн өмнө болсон явдал бөгөөд хэрэг явдлыг нуун дарагдуулж байж болзошгүй нь!
Хүний алтан амь эрсэдсэн эл хэргийг ИНЕГ болон ИНҮТ-ийн дарга нар нуун дарагдуулж, бусдад мэдэгдэж болохгүй гэсэн хатуу шийдвэрийг бусад ажилчиддаа анхааруулсан гэх.
Түүнчлэн энэ салбарын удирдлагуудын нэр дэр авлига, албан тушаал, архидан согтуурал, хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч нэмэгдэж мэдэхээр байна. Тодруулбал ИНҮТ-ийн хүний нөөцийн удирдлагын газрын дарга Э.Мишээл гэгч нь энэ оны 6-р сард ИНЕГ-ийн харьяа Жаргалантын аман дахь амралтанд ажилтнуудтайгаа архидан согтуурч улмаар зодоон хийж нэг ажилтныхаа хавиргыг хугалж% гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн гэх. Түүнчлэн шинээр ажилд орсон ажилтнуудаа дарамтлан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө авдаг зэрэг АВЛИГЫН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД удаа дараа гаргасан гомдлууд хөвөрч байна. Бас нэг дарга нь мөн л ажилтнуудаа наргих үеэрээ нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг үйлдсэн. Үүнийг мөн л чинад нууцалж, чимээгүй дарж өнгөрүүлсэн аж.
Харьяа газар, доод шатны дарга нар нь ийм мэт жигшүүрт хэрэгт нэр холбогдсон байхад ИНЕГ-ын дарга П.МӨНХТУЯА нүд нь булай, чих нь дүлний мэт чимээгүй сууж, байгууллагынхаа үнэт зүйлс болсон ажилтнуудаа зүй бусаар алдаж байгаа нь дэндүү хайхрамжгүй үйлдэл юм. Энэ мэт бузар булай үйлдлүүдийг чимээгүй дарж өнгөрүүлнэ гэдэг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр холбоо хамааралтай, үгсэн хуйвалдсан байж болох юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин