Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.22) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын санаачилга, арга хэмжээг байнга дэмжиж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, эрдэм ухаан дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммед Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол Улс нь “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийг үндэсний хөгжлийн бодлогодоо тусган нутагшуулсан анхны улс орнуудын нэг бөгөөд хэрэгжилтийг хангуулах чиглэлд УИХ-аас онцгой ач холбогдол өгч ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид НҮБ-ын хүний эрхийн механизм дахь оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрхийг хангах, хамгаалах асуудлаар нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс нь жендэрийн эрх тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг бөгөөд анх 1942 онд Үндсэн хуулиар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин